Дулааны эрчим хүч
Алтай хотын хэрэглэгчдийн 80%-ийг тасралтгүй, найдвартай дулаанаар хангадаг үндсэн үйл ажиллагаа.
Хангалтын цар хүрээ
133 аж ахуйн нэгж, 42 төсөвт байгууллага, 2036 айл өрх
Дулаан хангамжийн систем нь түлш шатаах, ус халаах, магистраль шугамаар дамжуулах, ЦТП-ээр хуваарилах гэсэн үндсэн 4 үе шаттай ажилладаг. Нэмэлт ус — өөрийн гүний худгууд, цахилгаан эрчим хүч — "АУЭХС" ТӨХК-ийн сүлжээнээс хангагддаг.
Дулаан хэрхэн үйлдвэрлэгддэгийг уншихИнженерийн дэд бүтэц
4 дулааны эх үүсвэр
Алтай хотыг хангадаг үндсэн дулааны эх үүсвэрүүдийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн бүрдэл.
| Эх үүсвэр | Хүчин чадал | Тайлбар |
|---|---|---|
| НХ-1 | 22.2 МВт | SZL-7.0, Гефест КВМ-2.5 КВ, ВЗУИ-100 маркийн тогоо, шүүлтүүр, сүлжээний насос, трансформатор, гүний худагтай |
| НХ-2 | 22.4 МВт | SZL-7.0 маркийн 3 тогоо, ВЗУИ-100 тогоо, шүүлтүүр, трансформатор, гүний их бүрдэлтэй |
| НХ-3 | 9.1 МВт | SZL-7.0, ВЗУИ-100 тогоонууд, утаа-үнсний шүүлтүүр, сүлжээний/өргөлтийн насос |
| НХ-4 | 1.4 МВт | 2018 оноос ашиглалтад; хуучин зуухны барилгыг засварлаж хотын тодорхой хэсгийг тусгаарлан хангадаг эх үүсвэр |
Эрх зүйн баримт
Тусгай зөвшөөрөл, бүртгэл
Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон, 2028.09.15 хүртэл хүчинтэй тусгай зөвшөөрлүүд.